Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэдээлэл
Хөдөлмөрийн эрүүл ахуй | Мэдлэг мэдээлэл олгох
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн багажны хэрэглээ
- Журам. Багаж ашиглалттай холбоотой харилцааг зохицуулсан журам боловсруулж, удирдлагаараа батлуулан мөрдөх нь хэмжилтийн багажийг эмх цэгцтэй, зохистой, зөв хэрэглэх боломжийг олгоно.
- Багажны бүртгэл. Байгууллага хэмжилтийн багаж худалдаж авсан багаж бүрээ үйлдвэрлэгч, загвар, сериал дугаар, ашиглах зориулалт, шалгалт тохируулгын хуваарь, хариуцах ажилтан зэрэг мэдээллийг агуулсан бүртгэлд бүртгэх нь зүйтэй.
- Багаж ашиглалтын паспорт. Багаж бүрт ашиглалтын паспорт нээж, хөтөлснөөр өдөр тутам багажийг хэн, хэзээ, ямар зорилгоор ашигласан, хэмжилтийн өмнө болон дараа багаж ямар төлөвтөй байсан, хэдий шалгалт тохируулга, засвар үйлчилгээнд хамруулсан зэрэг мэдээллийг бүртгэж, багажаа зөв зохистой ашиглах нөхцөлийг хангана.
- Шалгалт тохируулга. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт нь хүний эрүүл мэндтэй холбоотой шийдвэрийн үндэслэлийг тодорхойлдог хариуцлагатай үйл ажиллагаа юм. Тиймээс эрүүл ахуйн хэмжилтийн багажуудыг тогтсон хуваарийн дагуу шалгалт тохируулгад хамруулж баталгаат байдлыг нь хангах шаардлагатай.
- Шинжилгээны зардал. Тоос, хорт бодисын сорьц цуглуулах багажтай бол түүнийгээ ашиглан цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ хийх зардлаа төсөвлөх шаардлагатай.
Хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
- Цагт жинлэсэн дудндаж өртөлтийн зөвшөөрөх дээд хэмжээ. Ажилтан өдөр бүр ажлын (8 цагийн) турш өртөж ажиллахад эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хорт бодисын дундаж концентрацийн дээд хэмжээ юм. Энэ утгатай харьцуулах хэмжилтийн үр дүнг бий болгохын тулд стандарт заасан шаардлагын дагуу ажилтны амьсаглын түвшинд, ажлын өдрийн турш цуглуулсан сорьцонд шинжилгээ хийх шаардлагатай
- Богино хугацааны өртөлтийн зөвшөөрөх дээд хэмжээ нь ажилтан ажлын байранд өдөрт 15-30 минутын турш өртөхөд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хорт бодисын агаар дахь концентранцийн дээд хэмжээ юм.
- Агшин зуурын өртөлтийн зөвшөөрөх дээд хэмжээ гэдэг нь ажилтан амьдарлынхаа хугацаанд нэг удаа өртөхөд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хорт бодисын агаар дахь концентрацийн хамгийн дээд хэмжээ юм. Агшин зуурын өртөлтийн түвшнийг шууд хэмжилтийн аргааг хэмжиж тодорхойлоно. Мөнх техник, технологийн боломжоос хамааран 15-30 минутын турш цуглуулсан сорьцод тодорхойлж болно.
- Амь нас эрүүл мэндэд нэн аюултай өртөлт гэдэг нь ажилтны амь насанд эгшин зуур аюул учруулах эрүүл мэндэд эргэшгүй сөрөг нөлөө үүсгэх эсвэл аюултай орчноос зугтаж өөрийгөө аврах чадварыг нь алдагдуулж хурц хордлогод хүргэх агаар дахь тоос, хорт бодисын өртөлтийн түвшин юм
- Өртөлтийн сэрэмжлэх нь түвшин нь ажилтны өртөж буй тоос, хорт бодисын өртөлтийн хэмжээ цагт жинлэсэн дундаж өртөлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй ч цаашдаа ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгэж болзошгүй сэрэмжлүүлсэн түвшин юм.
ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРЛАГА.
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллагад тавигдах шаардлага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 тоот тушаал, MNS 5080:2023 стандартын шаардлагаар тодорхойлогддог.
Эдгээр хууль тогтоомжийн дагуу дараах шаардлага хангасан байгууллагыг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрх бүхийд тооцогдоно.
- Итгэмжлэгдсэн, мэргэжлийн. ISO/IEC17020 стандартаар итгэмжлэгдсэн хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн техникийн (хөндлөнгийн ) хяналтын байгууллага;
- Лабораторитой. ISO/IEC17020 стандартаар итгэмжлэгдсэн лабораторитой эсвэл ийм лабораторитой хамтран ажиллаж тоос, химийн бодисын шинжилгээ хийлгэдэг ;
- Баталгаатай хэмжилтийн багажтай. Шалгалт тохируулгад хуваарийн дагуу тогтмол хамрагддаг хэмжилтийн багаж, хэрэгсэлтэй;
- Мэргэжлийн хүний нөөцтэй. Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэшил эзэмшсэн орон тооны мэргэжилтэй, мэргэшсэн багтай;
- Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчтай. Үнэлгээг төлөвлөлтөөс эхлээд хэрэгжүүлэх дуусах хүртэл бүх үе шатанд удирдаж ажиллах, баталгаат байдлыг нь хариуцах мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчтай;