Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, техникийн зохицуулалтыг шинэчлэн боловсруулах 2025–2027 оны арга хэмжээний хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын MNS 4643 “Дохиолол ба анхааруулгын тогтолцоо, Аюулгүй байдлын тэмдэг ба дохионы өнгө”, MNS 4969 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалтын үндсэн дүрэм” стандартуудыг шинэчлэх ажлын хэсгийн ээлжит хурал зохион байгуулагдлаа.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд стандартуудын агуулгыг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, олон улсын жишигт ойртуулах, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна.


