card

Хөдөлмөрийн эрүүл ахуйн дүн шинжилгээ

Хэмжилт судалгаа

 

ЦУЛЦАНД НЭВТЭРДЭГ ТООС 

Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаа:

  • Эрсдэлийн үнэлгээ. Ажилтны амьсгалын түвшинд байрлуулсан циклон, кассет, насосыг ашиглан ээлжийн турш сорьц цуглуулна. Сорьцыг лабораторид шинжлүүлж тоосны концентранцийг тодорхойлж үр дүнг нь MNS: 4990:2023 стандарттай харьцуулж эрүүл мэндийн эрсдэлийг үнэлнэ.
  • Хяналтын арга хэмжээ. Тоосны өртөлтийн эх үүсвэр, дамжих замд чиглэсэн тоос дараах усалгаа, агааржуулалт, тоног төхөөрөмжийн сайжруулалт зэрэг тохиромжтой хяналтын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн тоосны өртөлтийн үнэлгээнд үндэслэн удирдлага зохион байгуулалт, амьсгал хамгаалах хэрэгсэл хэрэглүүлэх зэрэг арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ.
  • Өртөлтийн мониторинг: Эрсдэлтэй бүлгийн ажилтнуудын тоосны өртөлтийг тогтмол хэмжиж, эрсдэлийн түвшинг хянахын зэрэгцээ, тоос буруулах инженерийн хяналтын арга хэмжээний үр нөлөөг үнэлнэ. 
  • Эрүүл мэндийн тандалт: Тоосонд өртдөг ажилтнуудыг эрүүл мэндийн хугацаат үзлэгийн хүрээнд уушгины нарийвчилсан үзлэгт хамруулж уушги тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтаас гарахаас урьдчилан сэргийлнэ.
  • Сургалт боловсрол: Эрсдэлтэй ажилтнуудад тоосны өртөлтийн аюул, эрүүл мэндэд учруулах эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар боловсрол олгоно. Мөн амьсгал хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээний мэдлэг, дадал олгоно. 
  • Стандарт:  MNS 4990:2023. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны агаар дахь хорт бодисын хэмжихэд тавих ерөнхий шаардлага, зөвшөөрөгдөх дээд хэмжээ. 
  • Зөвшөөрөгдөх дээд хэмжээ: 8 цагт жинлэсэн дундаж өртөлт 2 мг/м3, амьсгал хамгаалах хэрэгсэл хэрэглэх өртөлтийн 1мг/м3 

ШУУГИАНЫ ӨРТӨЛТ 

Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаа:

  • Эрсдэлийн үнэлгээ. Ажилтны сонсголын түвшинд, ээлжийн турш шуугианы дозиметрээр хэмжилт хийж, өртөлтийн дундаж түвшинг тодорхойлж, MNS 6768:2019 стандартад заасан зөвшөөрөх дээд хэмжээтэй харьцуулж эрсдэлийг үнэлнэ.
  • Хяналтын арга хэмжээ. Эх үүсвэр, дамжих замд чиглэсэн шуугианы бууруулах тоног төхөөрөмжийн загварыг сайжруулах, засвар үйлчилгээ, дуу намсгагч хаалт зэрэг тохиромжтой арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн шуугианд өртөх хугацааг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтоох, сонсгол хамгаалах хэрэгсэл хэрэглүүлэх зэрэг арга хэмжээг дас дараатай хэрэгжүүлнэ.
  • Өртөлтийн мониторинг: Шуугианд өртдөг ажилтнуудыг хэмжилтэд хамруулж, шуугиан бууруулах хяналтын арга хэмжээний үр нөлөө, хувийн хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээнд хяналт тавих зорилгоор хэмжилт мониторинг тогтмол хийнэ.
  • Эрүүл мэндийн тандалт: Шуугианд өртдөг ажилтнуудыг эрүүл мэндийн хугацаат үзлэгийн хүрээнд аудиометр ( сонсголын бичлэг ) хийж сонсголын алдагдлыг эрт үед нь илрүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтаас гарахаас урьдчилан сэргийлнэ.
  • Сургалт боловсрол: Эрсдэлтэй ажилтнуудад шуугианы аюул, эрүүл мэндэд учруулах эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар боловсрол олгоно.  Мөн сонсгол хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээний мэдлэг, дадал олгоно.
  • Стандарт:  MNS 6768:2019. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Ажлын байран дахь шуугианы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөгдөх дээд хэмжээ, ажилтны сонсгол хамгаалахад тавих ерөнхий шаардлага. 
  • Зөвшөөрөгдөх дээд хэмжээ:  Ажлын 8 цагийн дундаж өртөлтөд 85дБА, 80дБА- ээс хэтэрсэн шуугианд өртдөг бол аудиометрийн сорилд хамруулна.



 

БҮХ БИЕД ДАМЖИХ ДОРГИОН 

Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаа:

  • Эрсдэлийн үнэлгээ. Ажилтан доргион үүсгэгч машин механизм жолоодож байх үед бүх биед дамжих доргионы хэмжилтийг хийж, өдрийг дундаж өртөлтийн түвшинг нь MNS 6770:2019 стандартад заасан зөвшөөрөх дээд хэмжээтэй харьцуулж эрсдэлийг үнэлнэ
  • Хяналтын арга хэмжээ. Автомашин, механизм худалдан авалтад доргион бага үүсгэдэг, доргион бууруулах тоноглол, суудалтай зэргийг нь харгалзах, тээврийн хэрэгслийн зорчих автозамын нөхцөлийг сайжруулах, доргион багатай жолоодлого хийх дадлыг жолооч нарт хэвшүүлэх, доргионы өртөлтийн хугацааг бууруулах. 
  • Өртөлтийн мониторинг: Ажилтны өртөлтийг бууруулахад хяналтын арга хэмжээг үр нөлөөтэй байгаа эсэхийг тогтмол хянаж, мониторинг хийх 
  • Эрүүл мэндийн тандалт: Бүх биеийн доргионд өртдөг ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулж нурууны мэдрэлийн эмгэг, гэмтлийн эрт үед нь илрүүлэх, эргэшгүй өөрчлөлтөөс гарахаас урьдчилан сэргийлнэ.
  • Сургалт боловсрол: Эрсдэлтэй ажилтнуудад бүх биед дамжих доргион, түүнээс эрүүл мэндэд учрах эрсдэл, урьдчилан сэргийлэх талаар боловсрол олгоно
  • Стандарт: MNS 6770:2019. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Механик доргион - Ажилтны бүх биед дамжих доргионы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөх дээд хэмжээнд тавих ерөнхий шаардлага.
  • Зөвшөөрөгдөх дээд хэмжээ: Ажлын 8 цагийн дундаж өртөлтөд 0.86 м/с2

ГАРТ ДАМЖИХ ДОРГИОН 

Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаа:

  • Эрсдэлийн үнэлгээ. Ажилтан доргион үүсгэгч багажтай харьцаж ажиллаж байх үед хэмжилт хийж, өдрийн дундаж доргионы өртөлтийг тодорхойлно. Хэмжилтийн дүнг MNS 6768:2019 стандартад заасан зөвшөөрөх дээд хэмжээтэй харьцуулж эрсдэлийн түвшинг үнэлнэ.
  • Хяналтын арга хэмжээ. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн доргион үүсгэдэг багажийг доргион багатайгаар солих, доргионд өртөх хугацааг бууруулах, доргион бууруулагчтай бээлий ашиглах;
  • Өртөлтийн мониторинг: Ажилтны өртөлтийг бууруулахад хяналтын арга хэмжээг үр нөлөөтэй байгаа эсэхийг тогтмол хянаж, мониторинг хийх; 
  • Эрүүл мэндийн тандалт: Гарт дамжих доргионд өртдөг ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулж доргионы өвчнийг эрт үед нь илрүүлэх, эргэшгүй өөрчлөлтөөс гарахаас урьдчилан сэргийлнэ.
  • Сургалт боловсрол: Эрсдэлтэй ажилтнуудад гарт дамжих доргион, түүнээс эрүүл мэндэд учрах эрсдэл, урьдчилан сэргийлэх талаар боловсрол олгоно.
  • Стандарт:  MNS 6769:2019. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Механик доргион - Ажлын багаж төхөөрөмжөөс ажилтны гарт дамжих доргионы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөх дээд хэмжээнд тавих ерөнхий шаардлага 
  • Зөвшөөрөгдөх дээд хэмжээ:  Ажлын 8 цагийн дундаж өртөлтөд 5 м/с2

Хүсэлт илгээх