MNS 4990:2023 стандартад дагуу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс тал хувьд хүртэлх тоос, хорт бодисын өртөлтөд өртөх бүх ажилтнуудад MNS 6654:2017 стандартад дагуу амьсгал хамгаалах хэрэгслийг сонгож, хэрэглэх шаардлагатай. Ингэхдээ амьсгал хамгаалах хэрэгсэл нь ажилтныг тоос, хорт бодисоос хамгаалах чадалтайг баталгаажуулах зорилгоор тохирооны сорил хийх шаардлагатай. Хамгийн түгээмэл ашигладаг TSI PortaCount загварын багажээр тохирооны сорилыг дараах үе шатуудаар хийнэ: 1. Сонгосон маскийг PortaCount багажтай зориулалтын холбогчоор холбох. 2. Сорил хийгдэж буй ажилтан маскыг зүүж, битүүмжилж, зөв зүүх байрлалыг шалгана. 3. PortaCount багаж нь сорил хийгдэж буй ажилтны амьсгалын гадна болон дотор масканд шүүгдэх аэрозолын концентрацийг хэмжиж, PortaCount дэлгэцэнд дүнг гаргана. 4. Дээрх хоёр тоон утгыг ашиглан тохирооны фактор тооцоолно. Тохирооны фактор өндөр байх тусам амьсгал хамгаалах хэрэгслийн хамгаалах үйл ажиллагаа илүү сайн гэдгийг илэрхийлнэ.


Anar 