Импактор, тасдагч, өрөм, алх, лагтуур зэрэг гар багажнаас ажилтны гар сарвуунд дамждаг 1–1000 Гц давтамжтай доргиог гарт дамжих доргион (hand arm vibration) гэж нэрлэдэг. Эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн гарт дамжих доргионд өртөлт нь ажилтны гар сарвуу, булчин мэдрэл, цусны судас, холбоос эдийн эмгэг өөрчлөлт (Рейнаудын хам шинж) үүсгэдэг. Рейнаудын хам шинжийн үед илрэх шинж тэмдэг: • Хуруу цайх, мэдээ алдах • Атгах чадвар алдагдах • Гар бүлээн усанд ороход өвдөх • Гар, шуу өвдөх • Дараа нь хуруунууд мэдээ алдах Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаа Эрсдэлийн үнэлгээ. Ажилтан доргион үүсгэгч багажаар ажиллах байдал, өртөх хугацааг хийнэ, хэмжилтийн дүнг доргионы өртөлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээгээр харьцуулна. Хэмжилтийн дүнг MNS 6768:2019 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнд харьцуулж эрсдэлийг түвшнээр үнэлнэ. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс доргионд өртөх хугацаа багатай бол ажлын байрны нөхцөлийг өөрчлөх, доргионы өртөлтийг бууруулах, доргион бууруулагч бээлий ашиглах; Эмнэлгийн үзлэг. Ажилтны эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийг хийж, жил бүрийн эрүүл мэндийн хяналтад хамруулна. Гарт дамжих доргионд өртөж буй ажилтанд эмнэлгийн үзлэгт хамруулах давтамжийг ажлын байрны нөхцөл, өртөлтийн түвшингээс хамааруулан тодорхойлж 1–2 жил тутам, шаардлагатай тохиолдолд сард 1 удаа үзлэгт хамруулна. Сургалт, боловсрол. Ажилтныг гарт дамжих доргионы эрсдэл, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар сургалтад хамруулна. ⸻ Стандарт: MNS 6769:2019. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Механик доргион – Ажлын байран дахь тоног төхөөрөмжийн ашиглалтын гарт дамжих доргион тодорхойлох арга, зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох шаардлага. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ: Ажилтны 8 цагийн өртөлтөд 5 м/с²


Anar 