Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллагад тавигдах шаардлага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 тоот тушаал, MNS 5080:2023 стандартын шаардлагаар тодорхойлогддог.
Эдгээр хууль тогтоомжид дурдсан дараах шаардлага хангагдсан байгууллага хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрх бүхийд тооцогдоно.
• Итгэмжлэл, мэргэшил. ISO/IEC 17020 стандартаар итгэмжлэгдсэн хөдөлмөрийн эрүүл ахуйн техникийн (инженерийн) хяналтын байгууллага;
• Лаборатори. ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн лабораторийн зөвшөөрөл бүхий лабораторийн хамтран ажиллах нөхцөл, химийн бодисын хэмжилт, шинжилгээ хийх;
• Баталгаатай ажилтны багтаамж. Шаардлагатай тооны мэргэжлийн боловсон хүчинтэй, мэргэжлийн баг, хүрэлцээтэй;
• Мэргэжлийн хүний нөөцтэй. Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үнэмлэхтэй орон тооны мэргэжилтэн, эмчтэй байх;
• Мэргэжлийн хөлөлмөрийн эрүүл ахуйн аудиттай. Үнэлгээ төлөвлөгөөт ёсоор хийгдэхээс бусад үед ч тусгай зөвшөөрөл бүхий итгэмжлэгдсэн байгууллага нь харьяаллын мэргэжлийн хөдөлмөрийн эрүүл ахуйн аудитаар баталгаажсан байх.


Anar 