ХОРТ БОДИСЫН ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭ

A- A A+
ХОРТ БОДИСЫН ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭ

MNS 4990:2023 стандарт дараах таван төрлийн зөвшөөрөх дээд хэмжээг тогтоосон байдаг. Цагт жинлэсэн дундаж өртөлтийн зөвшөөрөх дээд хэмжээ Ажилтны өдөр бүр 8 цагийн турш ажиллах үед хүний эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хорт бодисын дундаж концентрацийг зөвшөөрөх дээд хэмжээ гэнэ. Энэ утгатай харьцуулах хэмжилтийн үр дүнг бий болгохын тулд стандартад заасан шаардлагын дагуу өртөлтийн хэмжээг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай. Боймолт үүсгэх өртөлтийн зөвшөөрөх дээд хэмжээ Нэг ажилтны ажлын байранд 15–30 минутын турш өртөхөд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хорт бодисын агаар дахь концентрацийг зөвшөөрөх дээд хэмжээ гэнэ. Агшин зуурын өртөлтийн зөвшөөрөх дээд хэмжээ Ажилтны амьдралынхаа хугацаанд нэг удаа өртөхөд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх түвшинг хэлнэ. Энэхүү хэмжилтийг тогтоохдоо ажлын байрны нөхцөлд тухайн хорт бодисын агшин зуурын нөлөөллийн түвшинг хэмжих шаардлагатай байдаг. Амь нас, эрүүл мэндэд ялтой аюултай өртөлт Гэнэтийн ослын үед ажилтны амь насанд ноцтой аюул учруулах, амьсгал боогдуулах, шууд эрүүл мэндэд хүнд хор хөнөөл үзүүлэх агаар дахь бодисын өндөр концентрацийг хэлнэ. Өртөлтийн сэргэмжлүүлэх түвшин Ажлын орчинд хорт бодисын агууламж хүлцэгдэх хязгаараас хэтрэхээс өмнө сэрэмжлүүлж, зохих арга хэмжээ авах боломж олгодог түвшин юм.