Шуугиан нь ажлын байранд түгээмэл тархсан физикийн хүчин зүйл юм. Ажилтан удаан хугацаанд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн шуугианд өртсөний улмаас сонсгол алдагдана. Сонсгол алдагдал нь зовируул шаардагддаггүй бөгөөд тухайн үед анзаарагдахгүй байх нь элбэг. Нэгэнт алдагдсан сонсголыг нөхөн сэргээх ямар ч боломжгүй. Шуугианы өртөлтөөс үүдэлтэй стресс, ядаргаа, зүрх судасны эмгэг зэрэг эрүүл мэндийн бусад сөрөг нөлөөг үүсгэдэг. ⸻ Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаа Эрсдэлийн үнэлгээ: Ажилтны сонсголын түвшинг тодорхойлох, элдэвийн турш шуугианы дозиметрээр хэмжилт хийх, өртөлтийн дундаж түвшинг тогтоож, MNS 6768:2019 стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнтэй харьцуулж эрсдэлийг үнэлнэ. Хяналтын арга хэмжээ: • Эх үүсвэр, дамжих замд чиглэсэн шуугианыг бууруулах тоног төхөөрөмжийн загварыг сайжруулах, засвар үйлчилгээ хийх, дулаан хаалт зэргийг тохиромжтой арга хэмжээг хэрэгжүүлэх. • Мөн шуугианд өртөх хугацааг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтоож, сонсгол хамгаалах хэрэгсэл хэрэглэх журмыг мөрдөгдөх ажлын зааварчилгаанд тусгана. Өртөлтийн мониторинг: Шуугианд өртөлтийн ажлын орчны хэмжилтийг хамруулах, шуугиан бууруулах хяналтын арга хэмжээний үр нөлөөг, хувийн хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээний хяналтыг тавьж орчныг хэмжилт мониторинг тогтмол хийнэ. Эрүүл мэндийн тандалт: Шуугианд өртөлт ажиглагдсан ажилтны эрүүл мэндийн хугацаат үзлэгийг хийж, аудиометр (сонсголын тест)-ээр сонсгол алдагдлыг эрт үед илрүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлнэ. Сургалт, боловсрол: Сургалтын ажлуудад шуугианы аюул, эрүүл мэндэд учруулах эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар боловсрол олгох сургалт зохион байгуулж, сонсгол хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэхийн мэдлэг, дадлыг олгоно. ⸻ Стандарт: MNS 6768:2019. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Ажлын байран дахь шуугианы өртөлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, ажилтны сонсгол хамгаалах хэрэгслийн ерөнхий шаардлага. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ: Ажилтны 8 цагийн өртөлтийн дундаж түвшин 85дБА, 80 дБА-аас хэтэрсэн шуугианд өртөл бол аудиометрийн сорилд хамруулна.


