ТАЛСТ ЦАХИУРЫН ТООС

A- A A+
ТАЛСТ ЦАХИУРЫН ТООС

Талст цахиурын шилний маш жижиг талст хатууг хэлдэг болно. Хүчин, шууд зэрэг химийн бодисын нөлөөлөл төдийгүй тоү уушгинд нэвтрэснээр талст цахиур тэнд хуримтлагдаж, дархлааны хамгаалах ялгарлууд үүсгэж тэсвэрлэх оролдлогоор, силикооз, уушгины хавдар үүсгэдэг. Талст цахиур нь байгаль дээр газрын гадарга, чулуулгийн агууламжид түгээмэл, барилга, барилгын материал, зам гүүрээр хийгддэг олон төрлийн ажлын байранд ажиглагддаг. Түүнчлэн байгалийн болон хиймэл чулуулгийн тавилга, цонхны тавцан хийх, барилгын засал, замын ажил хийх зэрэг үйлдэл талст цахиурын өртөлт ихээр үүсгэдэг. ⸻ Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаа: Эрсдэлийн үнэлгээ. Ажилтнуудын амьсгалын түвшинд байрлуулсан циклон сорьцлогчоор талст цахиурын агууламж, өртөлтийн түвшинг тодорхойлж, эрүүл мэндийн эрсдэлийг үнэлнэ. Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн ажилтныг талст цахиурын өртөлтийн эрсдэлийг бууруулах ажилд хуваарилна. Хяналтын арга хэмжээ. Талст цахиурын тоосноос сэргийлэх эх үүсвэр, дамжих замд чиглэсэн тоос дарах усалгааг, агааржуулалт, тоног төхөөрөмжийн битүүмжлэл зэрэг зохих хяналтын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хамгийн чухал нь ажилтанд зориулсан амьсгал хамгаалах хэрэгсэл, сургалт, эрүүл мэндийн хяналт зэргийг эрсдлийн үнэлгээнд үндэслэн хэрэгжүүлэх шаардлагатай. Өртөлтийн мониторинг. Ажлын байрны агаар дахь талст цахиурын агууламжийн хэмжилтийг тогтмол хийж, өртөлтийн түвшинг хяналт, зарцуулалт, ажилтнуудын аюулгүй ажиллагааны дадал хэвшлийг үнэлж хяналтын арга хэмжээний үр дүнг тогтооно. Эрүүл мэндийн тандалт. Тоосонд өртсөн ажилтнуудад эрүүл мэндийн хугацаат үзлэгийг хүргэж уушгины багтаамжийн үзлэг, тоосны өртөлтөөс шалтгаалсан уушгины эмгэгийг эрт үед илрүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлнэ. Сургалт, боловсрол. Эрсдэлийн ажилтнуудад талст цахиурын тоос, цахиурын өртөлтийн аюул, эрүүл мэндэд учруулах эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар сургалт боловсрол олгоно. Мөн амьсгал хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх мэдлэг, дадал олгоно. ⸻ Стандарт: MNS 4990:2023. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Хөдөлмөрийн үед үүсэх тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Ажлын байрны агаар дахь хорт бодисын хэмжээг 8 цагийн ажлын өртөлтийн дундаж хэмжээгээр тодорхойлно. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ: 8 цагийн ажлын дундаж өртөлт 0.05 мг/м³