Будгa, цавуу, ажлын байранд нүүрс, устөрөгчийн атом агуулсан олон төрлийн органик нэгдлүүд хэрэглэгддэг. Эдгээрээс бензол, толиуол, этилбензол, ксилол зэрэг хортой, дэгдэмхий шинж чанартай нэгдлүүдийг дэгдэмхий органик нэгдэл гэж нэрлэж хөдөлмөрийн эрүүл ахуйн практикт онцгойлон анхаардаг. Дэгдэмхий органик нэгдлүүд нь богино хугацаанд нүд, амьсгалын эрхтэн цочроох, хорсгох, толгой өвтгөх, дотор муухайруулах, урт хугацаанд цусны эсийн хавдар үүсгэх, уушгины архаг бөглөрөл, элэг бөөр гэмтээх зэрэг олон төрлийн хортой нөлөөтэй. ⸻ Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаа: Эрсдэлийн үнэлгээ. Ажилтны амьсгалын түвшинд ажлын ээлжийн турш дээжлүүлсэн нүүрсэн шинжилгээ хийлгэж, лабораторийн хийй хроматографийн агаар шинжилгээ, амьсгалын түвшинг тодорхойлно. Үүнийг өртөлтийн түвшинг MNS 4990:2023 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд харьцуулж, эрүүл мэндийн эрсдэлийн түвшинг үнэлнэ. Хяналтын арга хэмжээ. Дэгдэмхий органик нэгдэл агуулсан материал ашиглах, ажлын байранд агааржуулалт сайжруулах, өртөлтийн хэмжээг бууруулах зэрэг ажлын байрны онцлогт тохирсон арга хэмжээг хэрэгжүүлж, нүүрс шүүгдэгчтэй амьсгал хамгаалах хэрэгслийг хэрэглүүлнэ. Өртөлтийн мониторинг. Дэгдэмхий органик нэгдлийн өртөлтийг ажлын байранд тогтмол хэмжиж, эрсдэлийн түвшинг хянах зорилгоор, өртөлтийн түвшинг харьцуулна. Эрүүл мэндийн тандалт. ДОН-д өртсөн ажилтнуудад эрүүл мэндийн хугацаат үзлэгийг хүргэж цусны шинжилгээ, элэгний үйл ажиллагаа, биомониторингийн шинжилгээ, мэдрэлтийн эмгэг илрүүлэх үзлэг хийнэ. Сургалт, боловсрол. Эрсдэлийн ажилтнуудад ДОН-ийн өртөлтийн аюул, эрүүл мэндэд учруулах эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар сургалт боловсрол олгоно. Мөн амьсгал хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх дадлыг олгоно. ⸻ Стандарт: MNS 4990:2023. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн үед үүсэх хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Ажлын байрны агаар дахь хорт бодисын хэмжээг ажлын ээлжийн дундаж хэмжээгээр тодорхойлно. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ: 8 цагийн ажлын ээлжийн дундаж өртөлт бензол 1.6 мг/м³, толиуол, этилбензол, ксилол 50 мг/м³


Anar 